Нарны дэлгэц

20090827-solar-panelМанай компанийн үндсэн үйл ажиллагаа нь нарны дэлгэцийн үйлдвэрлэл юм. Тэгвэл Сопоко ХХК-д хийсэн нарны дэлгэц импортын болон бусад өрсөлдөгчдийн дэлгэцээс юугаараа илүү вэ?

1. Манай нарны дэлгэцийн цахилгаан үүсгэх үндсэн түүхий эд болох нарны сэллийг Германы хөрөнгө оруулалттай БНХАУ-ын үйлдвэрт бүтээдэг. Нэг ширхэг нарны сэллээс үүсэх Ватт эрчим хүч нь манайд 4,08 Вт байхад бусад газруудад арай доогуур буюу 3,5-3,8 Вт байдаг. Өөрөөр хэлбэл ижил хэмжээтэй нарны дэлгэц илүү их тог үйлдвэрлэдэг гэж ойлгож болно. Энэ зөрүү нэг их биш хэрнээ өдөрт 50 ВтЦ хүртэл илүү тог гаргачихдаг билээ.

2. Нарны сэллийг хооронд нь гараар өрж гагнах нь их ур чадвар шаардсан ажил юм. Учир нь нарны сэлл нь өөрөө их эмзэг, хуруу хүрэх төдийд л бутарч орхидог, нэг бол хурууны хээ үлддэг. Гараар хэчнээн сайн гагнасан ч өдөрт гагнах сэллийн тоо нь маш бага. Харин үүнийг робот машинаар гагнах замаар манай үйлдвэрт шийдэж байна. 1-д хурдан, 2-т баталгаатай гагнагддаг.

3. Нарны дэлгэцийн нүүрний шилэнд мөн их учир бий. Энэ шил нь хатааж бэхжүүлсэн тусгай шил байх ёстой. Тэгж байж л хүчтэй мөндөр, шороон шуурга, салхийг тэсвэрлэдэг. Мөн арзгардуу гадаргуутай байдаг нь нарны туяаг илүү шингээхэд тусалдаг. Гөв гөлгөр байвал нарны туяаны ойлт ихсэнэ.

4. Хамгийн гол нь Монголдоо үйлдвэрлэсэн учраас эргээд эвдэрсэн эсвэл засвар үйлчилгээ хийх хэрэгтэй болоход шууд манайд хандана гэсэн үг. Хэрэв БНХАУ-д хийсэн дэлгэц гэмтвэл дахиж шинийг авахаас өөр аргагүй билээ.

5. Нарны сэлл маань цахилгаанждаггүй онцлогтой. Цахилгаанжилт үүсэх нь нарны дэлгэцэнд элбэг бөгөөд цагт 150 ВтЦ гарах ёстой байсан дэлгэц ердөө 130ВтЦ-ийг гаргаад эхэлдэг. Энэ нь орчны бохирдол болон цахилгаанжилтаас цэвэр үүдэлтэй. Бохирдлыг ч яахав дэлгэцний шилийг арчаад шийдвэрлэж болох боловч цахилгаанжилтаас сэргийлсэн түрхлэгтэй нарны селл ашиглаж байж цахилгаанжилтаас сэргийлнэ. Манай моно талсттай дэлгэцүүд бүгд ийм давуу талыг агуулсан юм.

Одоогоор бид 70-245 Вт хүртэл хүчин чадалтай моно болон поли талст сэллтэй нарны дэлгэцийг үйлдвэрлэж байна. Моно нь арай илүү эдэлгээ сайтай байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг дорхи холбоос дээр дарж үзнэ үү.

Нарны дэлгэцийн танилцуулга