Манай үйлдвэрийн албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо

OLYMPUS DIGITAL CAMERA 2012 оны 12-р сарын 20-нд Сопоко ХХК-ийн нарны цахилгаан үүсгүүрийн үндэсний анхны үйлдвэрийн нээлтийн ажиллагаа үйлдвэрийн байран дээр болж өнгөрлөө. Нээлтийн ажиллагаанд Эрчим хүчний яам, эрчим хүчний салбарынхан болон Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний ассоциаци зэрэг байгууллагуудаас албаны хүмүүс, JICA – Японы олон улсын хамтын ажиллагааны төв, Монгол-Япон төвийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирж оролцлоо.

Тус үйлдвэр нь анх удаа Монголд 290Вт хүртэлх нарны цахилгаан үүсгүүр дэлгэцийг олон болон нэг талст бүхий цахиур ашиглан үйлдвэрлэж дотоодын улам бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилготойгоор ажиллаж байна.

Бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилдээ 7.5-10 мВт-ын нийт чадал бүхий нарны цахилгаан үүсгүүрийн дэлгэцийг хамгийн орчин үеийн технологиор үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн чадварлаг залуучууд ажиллаж байна.

 

 

 

Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж байна.

Сэргээгдэх эрчим хүчний Сопоко ХХК нь нэг болон олон талстат силикон нарны цахилгаан үүсгүүрийн дэлгэцийг эх орондоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж төвийн эрчим хүчнээс алслагдмал малчин өрх, уул уурхайн болон газар тариалан хөдөө аж ахуйн компаниудын эрчим хүчний хэрэгцээг нарны эрчим хүчээр хангах зорилготойгоор 2012 оны 9-р сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ.